Өчигдөр ажилаа тараад, гэртээ хариад хүүгээрээ жаал тоглох шив дээ. Уржигдараас муухай ханиад хүрчихсэн байгаа болохоор тэр жижигт нээх ойртохгүй байгаа юм л даа. Тэгээд байхад л дагаад мөлхөөд байх юм. Эхлээд хувцасаа сольчихоод, нүүр гараа угааж байсан чинь дагаад л банны өрөөнд мөлхөөд ирэх юм. Тэгэхээр нь би хажуугаар нь гараад диван дээр очоод суучихсан чинь банны тэндээс хараад л байна. Би тогломоор санагдаад "Аавын хүү нааш ир" гээд гараа сарвайгаад дуудав. Тэгэхээр нээх хөөрхөн инээснээ, наашаа мөлхдөг гэжийш дээ. Тэгэнгүүт нь би "Худлаа тоглож л байхад чинь..." гээд царайгаа хувиргаад, гараа сарвайхаа больчихсон чинь нүүр нь үрчийгээд, хариугүй уйлах нь ээ. Дахиад л "За нааш ир" гээд гараа сарвайсан чинь уйлахаа болиод л, над руу харангаа мөлхөж ирж байна аа... Инээд хүрээд, дахиад л "Хэн чамайг авах гэсийн?" гээд л ууртай царайлсан чинь бас л нүүрээ үрчийлгээд, уйлах гээд байна. Энэ ч худлаа баашилж байна даа гэж бодоод тэр чигээрээ хараад байсан чинь уйлчихдаг байгаа... Ямар ч л гэсэн 10 сартайдаа хүүхэд хүний царай хараад уурлаж байна уу, баярлаж байна уу гэдгийг мэддэг болчихдог юм байна... хэхэхэ
Jun 19, 2008
Jun 13, 2008
Firefox3 Download Day 2008/6/17
6/17-нд Firefox3 гарах гэж байгаа юм байна. Тэгээд тэр өдөр 24 цагийн дотор хамгийн олон удаа download хийгдсэн гэсэн үзүүлэлтээрээ Гиннэссийн номонд бичигдэх гэж байгаа учир та бүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулаарай. Заавал урьд нь майл хаягаа бүртгүүлсэн хүмүүсийн download-ийг л тоолох учир эхлээд бүртгүүлээрэй. Одоохондоо монголоос 190-хэн хүн байна. Гэтэл нөгөө Куба-аас хүртэл 348 байна ш дээ... Ядаж Куба-ын дээр гарцгаая... хэхэхэ
Subscribe to:
Posts (Atom)